Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 12 дугаар сарын эхний арав хоногийн ХААЦУ-ын тойм
2018 оны 12-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2018 оны 12-р сарын 11
Агаарын температур:
Энэ арав хоногт агаарын дундаж температур Говь талын нутгаар 19-24 градус хүйтэн, бусад нутгаар 25-34 градус хүйтэн, нийт нутгаар уур амьсгалын дунджаас 1.2-9.2 градусаар хүйтэн байлаа. Өдөртөө -5 градус хүйтнээс 5 градус дулаан, шөнөдөө -29 ... -42 градус, хамгийн хүйтэн нь Баянтэс -42, Цэцэн-уул -41, Отгон -40 градус байсан бол Ургамал суманд -29 градус бусад нутгаар 30 градусаас хүйтэн хоногийн тоо 2-10 удаа байлаа.
Хөрсний температурын хувьд:
Энэ арав хоногт хөрсний дундаж температур говь талын нутгаар 18-23 градус хүйтэн, бусад нутгаар 24-35 градус хүйтэн, Өдөртөө 8 градус хүйтнээс 5 градус дулаан, шөнөдөө -30 ...-45 градус, Отгон, Тэс -45, Цэцэн-уул -44, Баянхайрхан -43, Баянтэс, Тосонцэнгэл -42, Түдэвтэй -41, Тэлмэн -40 градус, 40 градусаас хүйтэн хоногийн тоо 1-5 удаа байлаа.
Хур тунадас:
Энэ арав хоногт Ургамал сумдын нутгаар тунадас ороогүй, бусад нутгаар 0.0-2.6 мм тунадас орсон бөгөөд Баянхайрхан, Яруу уур амьсгалын дунджийн орчим, Шилүүстэй уур амьсгалын дунджаас ахиу, бусад сумдын нутгаар уур амьсгалын дунджаас бага тунадас орсон байна.
Салхи:
Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 12-18 м/с, түр зуур 20-24 м/с, хамгийн их нь Цэцэн-уул, Түдэвтэй 24 м/с, Ургамал 22м/с, Завханмандал, Алдархаан, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан сумдад 20 м/с хүрч салхилсан байна.
Цасан бүрхүүл: Дөрвөлжин, Завханмандал, Ургамал сумдын нутгаар цасан бүрхүүл байхгүй.
Улиастай 9 см, Яруу, Баянхайрхан 8 см, Баянтэс, Тэс 6 см, Цэцэн-уул, Тосонцэнгэл, Идэр, Цагаанхайрхан, Цагаанчулуут 3 см, Нөмрөг, Отгон, Их-уул, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Шилүүстэй, Эрдэнэхайрхан 1 см зузаан цасан бүрхүүлтэй, цасны дундаж нягт Баянтэс 0.23 г/см3, Яруу 0.15 г/см3, Улиастай 0.10 г/см3, Баянхайрхан 0.09 г/см3, Тэс 0.09 г/см3 байлаа. Алдархаан, Сантмаргаз сумууд уулаараа болон уулын ар хэсэг цастай байна. Энэ арав хоногт салхи шуурга ихтэй байсан тул гуу жалгандаа хунгартай, зарим тал хээр газраа тарлантсан байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд:
Ихэнх сумдын нутгаар малчид отор нүүдэл хийх, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжиж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр